МАН-ын УЗ-өөс Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилохыг дэмжлээ

Монгол Ардын намын  Удирдах зөвлөл  өнөөдөр өглөө хуралдаж, УИХ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын томилгоог хэлэлцэв.

Тодруулбал, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг томилох улс төрийн шийдвэр гаргалаа.

ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилж байгаа учраас түүний оронд УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг томилох шийдвэрийг гаргасан байна.

 

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН-Д БАРААЛХАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын …