Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилов

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авсны дараа санал хураалт явууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанд  104 гишүүн оролцсоноос 103 нь Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжлээ.

Тэрээр хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар томилогдож байгаа бөгөөд Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд болж байна.

 2021 оны нэгдүгээр сарын 27-нд анх Ерөнхий сайдаар томилогдож өнгөрсөн гурван жилийн хугацаанд ажилласан билээ. Ийнхүү тэрээр ирэх дөрвөн жил Засгийн газраа тэргүүлэн ажиллахаар болов.

Санал болгох мэдээ

Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г. Жаргалсайхан томилогдлоо

УИХ-ын 9 дэх удаагийн сонгуульд УИХ-ын наймдугаар тойрог буюу БЗД-т нэр дэвшсэн БЗД-ийн Засаг дарга …