Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт долоодугаар сарын 10-ны өдөр эхлэхтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана.
Хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд 09:00-21:00 цагийн хооронд хийнэ.
УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ БҮРТГҮҮЛЭХДЭЭ:
– Хүүхдийн төрсний гэрчилгээ
– Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас (Нотариатаар баталгаажуулсан байх)
– Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх
– Уралдаанч хүүхдийн карт
– Уяач болон уралдаанч хүүхэд өөрийн биеэр ирж бүртгүүлэх
– Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолт
– Аюулгүй байдлын гэрээ ( Нотариатаар баталгаажуулсан байх)
– Бичиг баримт дутуу болон 8 нас хүрээгүй хүүхдийг бүртгэхгүй
– 2015 оны 7 дугаар сарын 11-ээс хойш төрсөн хүүхдийг бүртгэж уралдаанд ороцууллна.
УЯАЧИД НЬ: Үндэсний баяр наадмын тухай хуулийг мөрдөж оролцоно
– 14.7.1. хууль дүрэм журмыг чанд сахин биелүүлэх,
– 14.7.2. эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх,
– 14.7.7. уралдаанч хүүхдэд энэ хуулийн 13.1-д заасан стандартын шаардлагад нийцсэн хувцас, хэрэглэл хэрэглүүлэх,
– 14.7.8. уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөлийг үүсгэхгүй байх,
– 14.7.9. хурдан морины уралдаан, морины сунгаа бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн хугацаатай ослын даатгалд даатгуулсан байх,
– 14.7.11. Уралдаанч хүүхдийн эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс хурдан морины уралдаан сунгаанд морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх,
– 14.7.12. Үндэсний хурдан морины уралдааны дүрэмд заасан бусад үүргийг биелүүлэх,
– Нотариатын тухай хууль 4.4, 4.4.1, нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх, хуулийн шаардлагыг биелүүлсэн байна.