Онцгой байдлын алба хаагчид завьт болон хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байна

Баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага албаны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Энэ хүрээнд ОБЕГ-ын Шуурхай штабын хуваарьт бүрэлдэхүүн эргүүлээр үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал харьяа анги, салбарт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид, гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүнийг үүрэг чиглэлээр ханган ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Баянзүрх, Багануур, Баянгол, Налайх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 117 алба хаагч Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу амарч байсан нийт 18 мянган иргэнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг зөвлөмжийг хүргэлээ.

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …