Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй үйлчилнэ

Төв цэнгэлдэх хүрээлэнг наймдугаар сарын 1-нийг дуустал 06:00-23:00 цагийн хооронд иргэдэд нээлттэй байхаар шийдвэрлэлээ.

Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “Долоодугаар сарын 18-ний өдрөөс эхлэн наймдугаар сарын 1-нийг дуустал өглөө 06:00-23:00 цагийн хооронд 16-р хаалгаар иргэдэд нээлттэй үнэ төлбөргүй үйлчилнэ. Иргэдийг дотор тамхи татахгүй, хог тарихгүй, цэвэрхэн үйлчлүүлэхийг хүсье” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …