Монгол Улсын 2024 оны Улсын Төсвийн тухай хуульд “Чойр – Мандалговь -Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Арвайхээр – Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шатны ажил” болох “Арвайхээр – Мандалговь чиглэлийн 2.61 км авто зам болон Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн авто замтай нийлэх 2 түвшний уулзвар 6.12км”-ын ажил тусгагдсан.
Тус ажил нь А0301 Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын Улаанбаатар талаасаа 410-412 дахь километрт 2,6 км давхцаж байна.
Төслийн зам барилгын ажлаас шалтгаалж тус хэсэгт түр замаар зорчуулах тул иргэд, тээвэрчид та бүхэн анхаарал болгоомжтой, хурдаа тохируулан, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцоно уу.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Олон улсын биологийн олимпиадаас Монголын баг хос хүрэл медаль хүртжээ
Казахстан улсын Астана хотод энэ сарын 7-14-ны хооронд зохиогдсон Олон улсын биологийн 35 дугаар олимпиадаас …