Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн

Малчдад зориулсан мэдээ:
Нутгийн зүн хагаст цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна.

2013 оны 12 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Увс, Хяргас нуурын хотгор болон нутгийн зүүн хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Булган-уул, Арвагар хээр орчмоор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй.. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …