Баяр наадмын өдрүүдэд 5620 алба хаагч үүрэг гүйцэтгэв

Баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллав.

Тодруулбал 2024 оны 07 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлж гол  мөрөн, нуур, цөөрмийн орчимд завьт болон хөдөлгөөнт, морьт эргүүлээр иргэдийн аюулгүй байдлыг ханган давхардсан тоогоор нийт 5,620 алба хаагч, 746 нэгж техник хэрэгсэлтэйгээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэж ажиллалаа.

Түүнчлэн алба хаагчид гол, нуур, цөөрмийн дагуу амарч буй  63,159 иргэнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны материал, брошур тарааж, зөвлөмж, мэдээ мэдээллээр ханган ажиллав.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …