Улсын Нэгдүгээр төв эмнэлэг БНСУ-тай сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллана

УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал БНСУ-ын төлөөлөгчдийг өчигдөр /2024.07.16/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтад БНСУ-ын талаас “Эль” эмнэлгийн гүйцэтгэх захирал Чу Ги Чол, “Чамчуван” эмнэлгийн Шүдний эмнэлгийн эрхлэгч Пак Сэ Хүн болон бусад холбогдох албаны хүмүүс, УНТЭ-ийн талаас ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал, Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн А.Гэрэлтуяа нар оролцов.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг БНСУ-ын “Эль”, “Чамчуван” эмнэлгүүдтэй 2022 онд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар хоёр тал сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …