Үндэсний ТОП 60 ААН-ийн эцэг эхийн зөвлөлийн гишүүдэд сургагч багшаар бэлтгэх сургалт зохион байгуулав

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар нь аж ахуйн нэгжийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлийг байгуулан мэргэжил арга зүйгээр дэмжиж, үйл ажиллагааг нь тогтвортой, тасралтгүй ажиллагаатай байлгах улмаар хүүхэд хамгааллын бодлого, хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэг, хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах ажилд ач холбогдол өгч ажиллаж байна.
2024 оны 07 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Үндэсний ТОП 60 аж ахуйн нэгжийн эцэг эхийн зөвлөлийн дарга, нарийн бичиг, гишүүдийг сургагч багшаар бэлтгэх сургалт, дадлага ажил хосолсон 16 цагийн сургалт үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгууллаа.

Оролцогчид байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааны сайн туршлага, хүүхэд хамгааллын бодлогыг хэрхэн тодорхойлон хэрэгжүүлэх, шинэчлэн найруулсан “Хүүхэд хамгааллын хууль”-тай танилцаж цаашид эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар хамтарсан төлөвлөгөө гарган ажилласан.

Уг үйл ажиллагаанд ХГБХХЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир оролцож эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг цаашид хэрхэн дэмжиж хамтран ажиллах талаар болон уг үйл ажиллагааны ач холбогдлын тухай дэлгэрэнгүй танилцуулга хийж, оролцогчдын санал сэтгэгдлийг сонссон.

Цаашид мэргэжил арга зүйн дэмжлэгийг байгууллагад айлчлах хэлбэрээр зохион байгуулж, хамтран ажиллахаар талууд хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллаж байна.

 

Санал болгох мэдээ

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангахыг үүрэг болголоо

УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабт ажиллан төв, …