Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, ерөнхий шаардлага MNS5633:2023 стандартыг хангуулах, зуслангийн хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийн амрах орчин, тээвэрлэлт, хоолны аюулгүй байдал, хөгжлийн хөтөлбөрийн агуулга хэрэгжилтийг сайжруулахад зөвлөн туслах ажлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Монголын Үндэсний зуслангуудын холбоо хамтран зохион байгуулж байна.

 Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны А/148 тушаалын хэрэгжилтийн хүрээнд Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны хүүхдийн аюулгүй байдал, хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг сайжруулах арга зүйгээр ханган зөвлөн туслах ажлын хэсэг нь “Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага MNS 5633:2023” Монгол Улсын стандартын хэрэгжилт, зуслангийн үйл ажиллагааны эрүүл ахуй, аюулгүй бэлэн байдалд хяналт тавьж, зөрчил, дутагдлыг арилгуулах, хүүхдийн зуслангийн эрх зүйн байдал, хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх арга зүйгээр ханган

Төв аймгийн “Цагаан нуга”, “Мөрөөдөл”, “Цоглог”, “Скаут”, “Оньс”, “Өгөөмөр заан”

Архангай аймгийн “Тамир” зуслан,

Завханы “Даян-Очир”

Булган аймгийн “Жаргалант”,

Хөвсгөлийн аймгийн “Уран дөш”,

“Орхон” аймгийн “Янзага”, Улаанбаатар-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Найрамдлын эрдэнэс”, “Энэрэл” зуслан

Дархан-Уул аймгийн “Зулзагын гол”,

Сэлэнгэ аймаг “Гүн нуур,  ҮБХИСургуулийн “Шонхор”

Дундговь аймгийн “Бүрдийн уянга”,

Өмнөговь аймгийн “Буянт хотхон”, “Хөдөлмөр” зуслан

Ховд аймгийн “Баянбулаг”,

Баян-өлгий аймгийн “Зост” хүүхдийн зуслан

Баянхонгор аймгийн “Өвгөнжаргалант”

Өвөрхангай аймгийн “Цагаан залаа” зуслангуудад ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Тамхи худалдах тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 7 дугаар сарын 16-наас 19-ний өдрийг хүртэл 170 хэрэгт яллах дүгнэлт …