Э.Амартүвшин: Пласидо Домингог эх орондоо авчрах мөрөөдөл биеллээ

Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын ууган үйлдвэрлэгч АПУ компани 100 жилийн ойн хүрээнд дэлхийн сонгодог урлагийн оддын тоглолтыг 8-р сарын 03-ны өдөр 16:00 цагаас “Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр”-аас Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд зориулан шууд дамжуулан хүргэх гэж байна.

АПУ компанийн 100 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан дэлхийн Алдарт гурван тенорийн нэг, дуурийн дуучин, удирдаач, тенор, баритон, 150 гаруй дүр бүтээсэн эклектик уран бүтээлч, Грэммигийн 12 шагналын эзэн Пласидо Доминго, энэ цаг үеийн алдарт баритон, дэлхийн бүхий л гол тайзнаа гайхамшигт хоолойгоороо эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин, олон улсад нэр хүнд нь тасралтгүй өсөж буй гайхалтай сопрано Нина Минасян, орчин цаг үеийн хамгийн агуу тенор дуучдын нэг алдарт Ла Скала театрын дуучин Фабио Сартори, дэлхийд тэргүүлэх залуу удирдаачдын нэг Гаэтано Ло Коко нарыг эх орондоо урьж, “Centennial Celebration” дуурийн сонгодог тоглолтыг зохион байгуулах юм.

Тоглолтын талаар алдарт дуучин Пласидо Доминго хэлэхдээ “Дуурийн урлагт хүчин зүтгэсэн 65 жилийн хугацаанд анх удаа Монголд тоглох гэж буй тул урилгыг хүндэтгэн хүлээж авсан. Ялангуяа тэртээ 2012 онд Пласидо Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан Э.Амартүвшин дуучин маань ер бусын онцгой авьяастай уран бүтээлч төдийгүй түүний хоолойн техник, ур чадварыг нэгэн тайзнаа мэдэрнэ гэдэгтээ туйлын их баяртай байна” хэмээсэн юм.

Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин: Пласидо Домингог эх орондоо авчрах мөрөөдөл маань биелж байна. Түүнийг Монгол үндэсний урлаг соёл, үзэсгэлэнт эх орныг минь мэдрээсэй гэж хүсэж байна.

 

 

Санал болгох мэдээ

Ж.Сүхбаатар: Автобус хүлээж авах, сонгон шалгаруулах ажиллагаанд сайд нар оролцдоггүй

“Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …