Олон улсын роботын тэмцээнд 10 сурагч эх орноо төлөөлөн оролцоно

Олон улсын  роботын тэмцээн (IYRC) Солонгос улсын Тэжон хотод наймдугаар сарын 1-4-нд зохион байгуулагдана.

Энэхүү тэмцээнийг 6-17 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулдгаараа онцлогтой. Тус тэмцээнд Монголыг төлөөлөн 10 хүүхэд оролцож, “Creative Design” төрөлд хоёр баг болох юм.

Тодруулбал

  1. “Цөлжилтгүй Эко байгаль-Anti-Desertification project”
  2. OTDO (Ocean Trash Distinguish Organization) буюу Далайн хогийг ялгах байгууламж бүтээлээрээ тус тус оролцоно.

Харин ганцаарчилсан төрөлд

  • Animal Kingdom буюу Line follow дагах кодын ангилалд Т.Цогт-Очир, М.Гэрэлтдалай
  • Robot soccer төрөлд Т.Гарьд, Т.Ананд, М.Энхтүшиг
  • Galaxy plunder төрөлд Э.Дөлгөөн, Т.Ананд, С.Өнөболд
  • Push Push төрөлд Н.Эрмүүн, М.Гэрэлтдалай, С.Өнөболд, М.Энхтүшиг
  • Math challenge төрөлд М.Энхтүшиг, Т.Энхтамир, Н.Эрмүүн, Т.Ялгуун нар оролцохоор бэлдсэн байна.

Энэ удаагийн роботын тэмцээнд дэлхийн 30 орны 2,000 гаруй хүүхэд оролцохоор бүртгүүлжээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …