Р.Эрдэнэбүрэн: “Өөдөө тэмүүлэх Монгол” нэртэй ган татлагатай 900 метр гүүр, Богд ууланд 5.6 км туннел барих төслүүдийг танилцуулав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанд Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар (гүүр, туннел, метро, орон сууцжуулалт), 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар танилцуулсан байна.

Энэ талаар 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хамтарсан Засгийн газрын гэрээнд оруулах томоохон төслүүдийн талаар  танилцууллаа.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндсэн арга зам бол Нийслэлийн тодорхой хэсэг буюу төрийн байгууллагуудыг Богд уулын урд тал руу гаргах зайлшгүй шаардлагатай гэж үзэж тодорхой төслүүдийг танилцууллаа. Эдгээр төсөл гэнэт яригдаж эхэлсэн зүйл биш. Өмнөх Засгийн газрын үед ч судалгаа, тооцоо  маш сайн хийгдэж байсан.

Энэ хүрээнд “Go Mongolia” буюу “Өөдөө тэмүүлэх Монгол” нэртэй ган татлагатай 900 метр гүүр хийх.

Гүүрний цаад тал руу 5.6 км, зургаан эгнээ авто зам бүхий тунель барих, төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолборыг Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт барина.

Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалтын хүрээнд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл, метротой уялдуулан хөнгөн галт тэрэгний шугамын төсөл хэрэгжүүлэх, Туулын хурдны зам, Шинэ тойрог зам гэх мэт үндсэн томоохон төслүүдийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Түгжрэлийг бууруулах, 20 минутын хот төслийн хүрээнд Улаанбаатар хотод олон ажил хэрэгжинэ” гэлээ.

 

Санал болгох мэдээ

ЗГ: Нийслэлд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төслүүдийг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар (гүүр, …