Завхан аймгийн Тосонцэнгэл суманд жимс түүж яваад сураггүй алга болсон 4 хүүхэд, 1 том хүнийг эрэн хайж байна

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Шивтэртийн доод хашаа” гэдэг газар жимс түүж явсан есөн хүнээс тав нь сураггүй алга болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба долоодугаар сарын 31-ний 21:48 цагт хүлээн авсан байна.
Сураггүй алга болсон хүмүүсийн дөрөв нь бага насны хүүхдүүд байгаа юм.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 25 км зам туулан 00:30 цагт очиж иргэн Б/40 настай, эрэгтэй/, Б/11 настай, эрэгтэй/, Т/9 настай, эрэгтэй/, Э/6 настай, эмэгтэй/, Х/3 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …