АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 927 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 53 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 943 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 927 хэрэг шалгагдаж байна.

Санал болгох мэдээ

Гэр бүлд чиглэсэн цогц үйлчилгээ үзүүлэх EFAMILY платформ хөгжүүлж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэр бүлийн хөгжлийн цахим үйлчилгээний E-Family платформыг 2025 оны …