Дүрэмт хувцсанд поло цамцны сонголтыг бий болгох саналыг боловсруулах ажлын хэсгийг байгуулахаар болжээ

Боловсролын сайд П.Наранбаяр оёдлын холбооны төлөөлөлтэй уулзаж, тус салбарын нөхцөл байдал, сурагчийн дүрэмт хувцас, цэцэрлэгийн биеийн тамирын хувцасны асуудлаар санал солилцов.

Яамны зүгээс дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн хөдөлгөөнд нийцтэй, эцэг эхэд санхүүгийн хүндрэл бага учруулах байдлаар поло цамцны сонголт нэмэхээр зорьж буйгаа онцлов.

Дүрэмт хувцсанд поло цамцны сонголтыг бий болгохын тулд стандартад өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсгийг төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, эцэг, эх зэрэг талуудын оролцоотой байгуулах болов.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …