Дархан аварга Н.Батсуурь МУГТ Д.Отгонжаргалд хоёр өрөө байр бэлэглэхээ мэдэгдлээ

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд МУГТ Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө барилдаж, ялагдал хүлээсэн.

Өнөө өглөө МУГТ О.Насанбурмаа өөрийн фейсбүүктээ Д.Отгонжаргалын талаар “Дэлхийн 3 медальтай тамирчин өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн орох оронгүй л явж байна. Энэ тал дээр анхаармаар юм. Энэ охинд амьдралын баталгаа хэрэгтэй. Санаа зоволтгүй бэлтгэл хийхэд энэ бол маш том хөшүүргэ” юм хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл Монгол Улсын Дархан аварга Н.Батсуурь МУГТ Д.Отгонжаргалд 2 өрөө байр бэлэглэж буйгаа   фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

Тэрбээр “Олон улсад Чөлөөт бөхөөр улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа Д.Отгонжаргал дүүдээ 2 өрөө байр бэлэглэж байна.” гэжээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …