Монгол Улсын 12 тамирчин “ПАРИС-2024” паралимпын наадамд оролцоно

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Парис-2024” Паралимпын зуны XVII наадамд оролцох тамирчидтай уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
Тус наадамд Монгол Улсын 12 тамирчин байт харваа, жүдо, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд оролцоно.
Паралимпын наадамд Монгол Улсын пара спортын тамирчид 2000 оны зуны олимпоос эхлэн оролцож, хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тамирчдадаа амжилт хүсэж, цаашид бэлтгэл сургуулилалт хийх талбайг тохижуулж, нийгмийн асуудлыг бодитоор шийдвэрлэж, тэргэнцэр, протез, ортопед зэрэг техник хэрэгслийг орчин үеийн шаардлагад нийцүүлэхэд онцгой анхаарал хандуулж, бодлогоор дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Монголын Үндэсний Паралимпын хороо нь салбар 22 хороо, аймаг орон нутагт 21 зөвлөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж, 16 төрлөөр нийт 4500 гаруй хүүхэд, залуучууд, тамирчид хичээллэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортоор хичээллэх бүхий л нөөц бололцоогоор хангах үүднээс БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Тусгай тоноглол бүхий спорт комплекс”-ийг барихаар ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …