Л.Хосбаяр: Богд-Ар хорооллын орчимд барьж байгаа цэцэрлэгийн газрын маргааныг шийднэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Баянгол дүүргийн боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар боловсролын чанарыг дээшлүүлж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролыг байгууллагад ажиллаж байгаа багш, ажилтан албан хаагчдын нийгмийн хангамжийг дээшлүүлж салбар дундын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцсон юм.

Баянгол дүүргийн хэмжээнд нийт 52 сургууль, 79 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сургууль, цэцэрлэггүй хорооны асуудлуудыг шийджээ. Энэ хүрээнд 22 дугаар хороонд дүүргийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна.

Энэ үеэр НЗД-ын орлогч Л.Хосбаяр “Алтай хотхонд орчимд сургууль барих 8000 м.кв газрыг шийдээд байна. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээд гацсан нэг төсөл байна. Тодруулбал, Богд-Ар хороолол орчимд баригдаж байгаа цэцэрлэг газрын маргаантай байгаа. Гэхдээ барилгын ажил үргэлжилж байна. Тус цэцэрлэгийн газрын маргааныг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдийг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул Улаанбаатар хотод …