10 настай Э.Энхзоригт хүү элэг нэгт Монголчууд та бүхнээс сэтгэлийн хандив хүсэж байна

10 настай Э.Энхзоригт хүү Ховор төрлийн тархины боргоцой булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсон байна. Энэ өвчнийг Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй гэсэн хариу авчээ.

Уг өвчнийг Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын хавдар судлалын анагаах ухааны хүрээлэнгээс эмчлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн бөгөөд тус эмнэлэгт 2024 оны 7-р сарын 15-ний өдөр очиж эмчилгээгээ эхлүүлжээ. Эмчилгээг эхлүүлснээс хойш нийт 3 удаагийн өндөр өртөг бүхий хүнд хагалгааг амжилттай хийлгэсэн байна.

Цаашид 6 сараас 1 жилийн хугацаанд үргэлжлэх хоёр үе шаттай Поротон цацраг, хими эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай болж, энэхүү эмчилгээний зардалд 210 сая төгрөг хэрэгтэй болсон тул 10 настай Э.Энхзоригт хүүгийн гэр бүлийнхэн элэг нэгт ахан дүүс, сайхан сэтгэлт Монголчуудаасаа сэтгэлийн хандив өргөхийг хүслээ.

Санал болгох мэдээ

Эрдэнэтолгой орчмын ус зайлуулах шугам хоолойг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр шинээр хийхээр боллоо

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо гурван байршилд усны ундарга шинээр …