Монгол Улсад Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

Монгол Улсад шатрын ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 10-18-ний өдрүүдэд болж байна. 13 дахь удаагийн тэмцээнд есөн орны 81 шатарчин +50, +65 гэсэн хоёр насны ангилалд оюун ухаанаа сорьж байгаа. Дээрх тамирчдын 23 нь олон улсын цолтой гэдгээс тус тэмцээний чанар чансааг харж болно.

Энэ жил Олон Улсын шатрын холбоо (ФИДЕ) үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад Орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй бөгөөд тэмдэглэлт баярын хүрээнд ахмадын Ази тивийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг өндөр ач холбогдол өгч зохион байгуулж юм.

Тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөж буй Монголын багийн онцлох тамирчдыг дурдвал, өдгөө 78 настай, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн +65 насны ангилалд өрсөлдөж байна.

Тэрбээр Их мастер Б.Хатанбаатар, Ц.Батчулуун, А.Энхтуул тэргүүтэй шилдэг шатарчдыг бэлтгэн гаргасан билээ.

Санал болгох мэдээ

10 настай Э.Энхзоригт хүү элэг нэгт Монголчууд та бүхнээс сэтгэлийн хандив хүсэж байна

10 настай Э.Энхзоригт хүү Ховор төрлийн тархины боргоцой булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсон байна. Энэ …