П.Сайнзориг: Барилгын компаниуд байраа борлуулсныхаа дараа төрийн байгууллагатай хуйвалдаж, 1-2 блок барилга нэмж барьдаг

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэрэглэгчийн гэрээний харилцааны асуудалд анхаарал хандуулан, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгахтай холбоотой санал хэлэв.

 

Тэрбээр “Орон сууцны барилгыг улсын комисс хүлээж авдаг асуудлыг зургийн компанид нь нэг мөр хариуцуулдаг болъё. Зургийн компани нь тухайн барилгаа хариуцдаг байх ёстой. Чанар муутай барилга ашиглалтад оруулах нь гэмт хэрэг байтал нэг ч хүн шалгагддаггүй. Хүний өмчийн эрх асар их зөрчигддөг.
Барилгын компаниуд барьж буй барилгынхаа урд цэцэрлэгт хүрээлэнтэй байна, авто зогсоолтой гэж захиалга авчхаад байраа борлуулсны дараа төрийн байгууллагуудтай хуйвалдаад нэмээд барилга барьчихдаг. Энэ бол залилан. Манай бүх барилгын компаниуд ийм байдлаар залилан хийдэг.
Чанар муутай барилга ашиглалтад оруулаад хариуцлага хүлээсэн хүн Монголд нэг ч байхгүй. Тиймээс барилгын компаниудыг хариуцлагатай болмоор байна” гэсэн юм.

 

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: Залуусын хөгжлийг дэмжих хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ЗГХЭГ-ын дарга, Азийн Улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүн Н.Учрал өнөөдөр (2024.08.20) Азийн …