Т.Мөнхсайхан:Ард иргэдээ өвдсөний дараа эмчилдэг биш өвчлүүлэхгүй байх тогтолцоо руу шилжинэ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Ж.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэбат, Ж.Баярмаа, Б.Бейсен, М.Нарантуяа-Нара нар асуулт асууж, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийг дэмжих бодлого, халамжийн төвүүдийн стандарт, хүчирхийллээс хамгаалах тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэх, орчны бохирдолтой холбоотой хүн амын нийгмийн баталгааны асуудал, эдийн засгийн өсөлтийг яаж ард иргэддээ хүртээмжтэй хуваарилах, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамж, хамгааллыг хэрхэн нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, тогтвортой, байнгын ажлын байрыг дэмжих болон халамж, тэтгэмжийг зорилтот бүлэг рүү ямар аргаар оновчтой чиглүүлэх, ядуурлыг хэрхэн хоёр дахин бууруулах, эрүүл мэндийн салбарыг хэрхэн бүсчлэн хөгжүүлж, тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, мөн гадаадад өндөр өртгөөр эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийн эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас шийдвэрлэх болон “Цалинтай ээж”-ийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх боломж бий, эсэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариулт өглөө.

Тэрбээр “Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд зургаан бүсийн төвд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барих асуудал шийдэгдсэн. Цаашид ард иргэдээ өвдсөний дараа эмчилдэг биш өвчлүүлэхгүй байх цогц тогтолцоо руу шилжинэ.

Ялангуяа ханиад, томууны үед эмнэлгийн орны тоог нэмэх гэхээсээ илүү хүүхдүүдийг өвчлүүлэхгүй байх, өвчилсөн тохиолдолд өрхийн түвшинд оношилж, эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах бодлого баримталж буйгаа хэлэв.

 Үүний хүрээнд сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, өрийн эмнэлгүүдийн чадавх, материаллаг баазыг нэмэгдүүлэх, гадаадад эмчлүүлж байгаа хүүхдүүдийн зардлыг шийдвэрлэх гэхээсээ дотооддоо эмчлэх боломж, чадавх бий болгож, боловсон хүчнийг бэлтгэхэд түлхүү анхаарч ажиллана” гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

Ж.Баясгалан: Монголоос эмээ аваад уухаар тунг нь хоёр дахин нэмж уух шаардлага гардаг

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах …