“Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн Чингис хааны үндэсний музейд дэлгэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн Чингис хааны үндэсний музейд нээгдлээ.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд монгол эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийг тодотгон харуулсан энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Т.Волавая нар нээв.

НҮБ-ын Женев дэх төв нь 2022 оноос Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд дэлхийн эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийг харуулсан цуврал үзэсгэлэнг  зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор Вьетнам, Гүрж, Португал зэрэг нийт 8 улсад гаргаад байгаа юм.

Цуврал үзэсгэлэнг зохион байгуулах орны нэгээр шалгарсан манай улс тус үзэсгэлэнг НҮБ-ын Женев дэх төв, Швейцарын Эмэгтэйчүүдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.

“Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарыг дуустал Чингис хааны үндэсний музейд тавигдана.

 

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …