Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын даргаар Л.Энхболдыг томилов

Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг томилов. Тэрбээр 2012-2016 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм.

Мөн “Монгол говийн хөгжил сан” ТББ-ыг үүсгэн байгуулж тэргүүлэгчээр нь, “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байв.

Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын даргаар томилогдсон Л.Энхболд нь ЗХУ, Краснодар хотын их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр, Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсжээ.

 

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …