“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Ажлын хэсгийг Н.Учрал ахалж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар танилцууллаа.

Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.

 

Санал болгох мэдээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж агаарын бохирдол зэрэг найман асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газар 11.00 цагаас ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдаанаар: -Хөгжлийн банкны үйл ажиллагаа холбогдох хууль …