Паралимпын аварга У.Сүрэнжав, мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ нар эх орондоо ирлээ

“Парис-2024” паралимпын наадмын К44 ангилал таеквондогийн 52 кг жингийн олимпын аварга, Монгол Улсын шигшээ баг, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Уламбаярын Сүрэнжав, паралимпын таеквондогийн эрэгтэйчүүдийн төрөлд 63 кг жинд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ганбатын Болор-Эрдэнэ нар өнөөдөр эх орондоо ирлээ.

Олимпын шилдгүүдийг хурандаа Г.Өсөхбаяр даргатай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооныхон болон Монголын таеквондогийн холбоо, олимпын медальтнуудын гэр бүл, эцэг эх нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас угтан авсан юм.

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …