Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан Төрийн ордны хуралдааны “Б” танхимд 10.05 цагт эхлэв. Хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон даргалав.
Хуралдаанаар “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслүүдийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцээрийн төслүүдийн талаар Гадаад харилцааны сайд Л.Болд танилцуулга хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, З.Энхболд, Д.Ганбат, О.Баасанхүү, Б.Болор, Б.Гарамгайбаатар, Р.Бурмаа, Ц.Цолмон нар асуулт асууж Гадаад харилцааны сайд Л.Болд, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ш.Сүхбат, Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын дэд захирал А.Төмөр нар хариулт өгөв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Ж.Батзандан, Ц.Цолмон нар хэлэлцээрийн төслүүдийн талаар үг хэлж санал гаргасан.
Хэлэлцээрийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөв. Байнгын хороодын санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.
Хамтарсан хуралдаан 11.05 цагт өндөрлөв.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын алба