Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах чиглэлээр санал солилцов

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх “Солонгосын үндэсний төмөр зам” компанийн дэд захирал Им Жунгил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээн дэх өнөөгийн хамтын ажиллагаа болон ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тухайлбал хоёр компанийн хооронд энэ оны 6-р сард байгуулсан харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах чиглэлээр ойрын ирээдүйд хамтран ажиллах санал, төлөвлөгөө зэргийг хэлэлцэв.

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …