Жүжигчин Г.Отгонцэцэг “Ялагчдын цуваа 2024” наадмын “Шилдэг найруулагч”-аар шалгарлаа

Олон улсын нэг хүний жүжгийн уралдаант фестиваль “Ялагчдын цуваа 2024” тав хоногийн турш амжилттай үргэлжилж, өчигдөр шилдгээ тодрууллаа.

“Монголын моно жүжгийн төв”-ийн санаачилгаар найм дахь жилдээ зохион байгуулсан уг тэмцээнд энэ жил Болгар, Албани, Итали, Косово, Тува, Герман, Монгол гэсэн зургаан орны жүжигчид оролцлоо.

Тэмцээний “Гранпри” шагналыг Косово улсын жүжигчин Ментор Зимбераж “Гамлетийн зүүд” жүжгээрээ хүртсэн бол “Шилдэг найруулагч” шагналыг УДЭТ-ын жүжигчин, МУСТА Г.Отгонцэцэг “Дөргөнэ хатан” жүжгээрээ хүртлээ.

Харин “Шилдэг жүжигчин”-ээр Болгар улсын жүжигчин Севар Иванов “Бяцхан нохой инээв” жүжгээрээ шалгарлаа.

Энэ жилээс эхлэн олон улсын нэг хүний жүжгийн уралдаант фестивалийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор хоёр жил тутам зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ удаагийн уралдаант фестивалийг Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж, Ерөнхий шүүгчээр Кипер улсын Остров театрын зохиолч Светлана Иванова ажиллалаа. Харин Монголын талаас УДЭТ-ын найруулагч О.Гэрэлсүх ажилласан юм.

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Бродюрын төсөв зах зээлийн үнэтэй таарч буй эсэхийг Аудит, АТГ-т шалгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын авто замын засвар шинэчлэлийн …