Засгийн газрын 100 хоногт эхлүүлэх 14 төслийн хүрээнд хийгдэх ажил, хууль эрх зүйн шинэчлэлүүдийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шуурхай хурал өнөөдөр боллоо.

Хурлаар  ЗГХЭГ-ын дарга Н.Учрал  дараах таван чиглэлээр үүрэг даалгавар  өглөө.

Үүнд:

-Засгийн газрын 100 хоногт эхлүүлэх 14 төсөл, 14 реформын хүрээнд хийгдэх ажил, хууль эрх зүйн шинэчлэлүүдийг эрчимжүүлэх,

-Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах, олон нийтэд ил тод нээлттэй болгох,

-Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, салбар бүрд байгаа зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлж гүйцэтгүүлэх

-Зөвшөөрлийн тухай хуулийг эргэж харж бүртгэл нэртэй олон зөвшөөрлүүдийг цэгцэлж шаардлагагүйг цуцалж хувийн хэвшилд ээлтэй орчныг бүрдүүлэх

-Улс эх орны баялгийг ард түмний хяналтад оруулж баялагтаа эзэн байх зарчмаар хийгдэж буй ажлуудаа үр дүнтэй хийж хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг шинэчлэн боловсруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад …