Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан “Парис-2024” паралимпын 17 дугаар наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Баттулга өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн билээ.
Улмаар Ц.Баттулгын амжилтыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээсэн.
Тэгвэл Ц.Баттулгын Гавьяат тамирчин цолны мялаалга наадам ирэх аравдугаар сарын 5-ны өдөр Булган аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар болжээ.


Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл