УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар С.Бямбацогт сонгогдлоо

indexУИХ дахь МАН-ын бүлгийн даргаар С.Бямбацогт сонгогдлоо. Тус албан тушаалд Ж.Энхбаяр гишүүнтэй өрсөлдсөн түүнд МАН-ын бүлгийн хуралд оролцсон 25 гишүүнээс 16 нь саналаа өгсөн байна. Ийнхүү ирэх гурван жилийн турш С.Бямбацогт гишүүн бүлгээ удирдах боллоо.

Боловсрол:

– 1992 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль,

– 1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж,

– 2005 онд Голландын Мастрихтын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистер зэрэг хамгаалсан.

Ажилсан байдал:

– 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирал,

– 2000- 2006 онд “Нью прогресс” ХХК-ийн захирал,

– 2006-2008 онд “Нью прогресс” группын ТУЗ-ийн дарга,

– 2008 онд “Нью прогресс” группын Ерөнхийлөгч, МАХН-ын Бага хурлын гишүүн,

– 2006-2008 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхийлөгч, Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.

index

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …