“Сонсогчид” олон ангит уран сайхны киноны нээлт боллоо

Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойн босгон дээр “Wsup” медиа агентлагтай хамтран монголын анхны сонсогчийн амьдралыг харуулсан “Сонсогчид” олон ангит киноны нээлт өчигдөр Их сургуулийн Соёлын төвд /2024.09.26/ боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Их сургуулийн тэргүүн дэд захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Их сургуулийн дэд захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Их сургуулийн дэд захирал бөгөөд Штабын дарга, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг болон Захирлын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл оролцлоо.

         Мөн “Сонсогчид” олон ангит киноны ерөнхий ивээн тэтгэгч Wallstreet рестораны захирал Б.Мөнхжаргал, продюсер П.Батмягмар, киноны уран бүтээлчид, тэдний гэр бүл, энэхүү кинонд дүр бүтээсэн Цагдаагийн сургуулийн 311-р дамжааны болон Их сургуулийн тугийн салааны  сонсогчид, урлаг соёлын зүтгэлтнүүд урилгаар хүрэлцэн ирлээ.

 

Нээлтийн үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар төслийн санаачлагч, зохиолыг бичиж найруулсан найруулагч, жүжигчин Б.Гэрэлтуяа, продюсер Б.Мөнх-Од нарыг Их сургуулийн “Хамтын ажиллагааны төлөө” медалиар, гол дүрийн жүжигчин Б.Бөхбат, Г.Батзориг нарыг “Албаны төлөө-III” медалиар тус тус шагналаа.

Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар хэлсэн үгэндээ:   Манай Их сургууль түүхт 90 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд “WSUP” медиа агентлагийн авьяаслаг уран бүтээлчид маань санаачилж, хамтран сонсогчийн амьдралыг харуулсан монголын хамгийн анхны олон ангит уран сайхны киног бүтээн, өнөөдрөөс эхэлж дэлгэцнээ гаргах болсонд Эрдмийн хамт олныхоо  нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.  Энэхүү киног бүтээхэд сэтгэл зүтгэл гарган ивээн тэтгэсэн байгууллага, хувь хүн, кино продюссер, найруулагч, бусад уран бүтээлч, жүжигчид, хамтран тоглосон Цагдаагийн сургуулийн сонсогчид,  ажлын хэсгийн гишүүд, та бүхэндээ уран бүтээлийн амжилт хүсэж, урлагийн тэнгэр Янжинлхам бурхан мөнхөд ивээж явахын ерөөл дэвшүүлье”гэлээ.

Нээлтийн ёслолын үйл ажиллагааны төгсгөлд уригдан ирсэн зочид, багш, албан хаагч, сонсогч, суралцагчдад “Сонсогчид” киноны эхний ангийг үзүүлэв.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Боловсролын яам, харьяа агентлагийн мэргэжилтнүүд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд дөрвөн өдөр ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, …