ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Оюу-Толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзав

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Оюу-толгойХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хамтын ажиллагааг харилцан үр ашигтай байх, төслийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцов.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Оюу-толгой” ордоос Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх, гэрээг сайжруулах чиг үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буйн хувиар Монгол Улсын стратегийн чухал орд газарт түшиглэсэн энэхүү хамтын ажиллагааг цаашид харилцан үр ашигтай байх, ард түмний хүртэх хувийг нэмэгдүүлэхэд анхаарч, өмнөх Засгийн газрын байр суурийг үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлэв.

Дэйрдрэ Лингенфэлдер Оюу Толгой ХХК-ийн шинэчилсэн стратеги нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдаж байгааг дурдаад цаашид хамтын ажиллагааг үр дүнтэй байхад анхаарч, нээлттэй, ил тод хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Эрх нь зөрчигдсөн иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр санал, дүгнэлт боловсруулна

Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг өнөөдөр /2024.10.02/ Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан төр, нийгмийн …