Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хороо хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Тогтоолыг 2025 оны 4 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. Мөн уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхийг нээлттэй байлгахаар тогтлоо.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг авч үздэг.
-Хүн амын амьжиргааны доод түвшин
-Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа
-Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ
-Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин
-Инфляц
Мөн 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргалаа.

 

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны улсын төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. …