Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 28.7 хувиар өсжээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний 11сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.2 (28.7%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 26.1 их наяд төгрөгт хүрч, 5.4 (26.0%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний 11сар д 24.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.

Татварын нийт орлого 2024 оны эхний 11сард 24.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.1 (26.5%) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 2.6 (49.3%) их наяд төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 931.6 (22.0%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 702.2 (20.5%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 303.1 (22.9%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 280.1 (38.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

2024 оны эхний 11сар дтатварын нийт орлогын 32.3 хувийг орлогын албан татвар, 21.2 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 17.0 хувийг нийгмийн даатгалын орлого, 6.7 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 4. 2 хувийг онцгой албан татварын орлого, 18. 6 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний 11сард 24.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.0 (31.7%) их наяд төгрөгөөр өсжээ.

Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 3.6 (88.3%) их наяд төгрөгөөр, хөрөнгийн зардал 1. 5 (40.7%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна. 2024 оны эхний 11 сарын байдлаар нийт зардалд урсгал шилжүүлэг 39.0 хувь , бараа үйлчилгээний зардал 31.9 хувь, хөрөнгийн зардал 21.3 хувь, хүүгийн зардал 4.5 хувь, татаас 3.3 хувийг эзэлж байна.

 

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын …