Дулааны гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөнө

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2024.12.24/ хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.

56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК  нь хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг хангаж ажилладаг. Насжилт өндөртэй уг станцын хувьд техникийн гэмтэл саатлаас шалтгаалан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөлд байна. Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатай юм.

Улаанбаатар хотын одоогийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор Дулааны гуравдугаар цахилгаан станцыг хоёр үе шаттай өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд 50 МВт-ын дулааны станц, дараагийн шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцыг буулган, суурин дээр нь 250 МВт-ын дулааны цахилгаан станцыг шинээр барина гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Санал болгох мэдээ

ЗГ: “Яндангүй бүс” байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хот, суурин газрын агаарын чанар болон дотоод орчны агаарын …