“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар О.Батчулууныг томиллоо

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх шилжин ажиллахаар болсон тул хүсэлтийг хэлэлцэн чөлөөлж, О.Батчулууныг  Гүйцэтгэх захирлаар томиллоо.

О.Батчулуун нь Эдийн засагч, хуульч мэргэжилтэй. Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэж Монгол Улсын Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын даргаар ажиллаж байв.

 Мөн “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал, “Эрдэнэс монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөхөөр тус тус томилогдон ажиллаж байсан юм.

Санал болгох мэдээ

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх …