Улсын бүртгэлийн ерөнхий газрын алба хаагчид “Эрсдэлийн менежментийн тогтолцоо”-г нэвтрүүлэх сургалтад хамрагдан, батламж гэрчилгээ гардан авлаа

Байгууллагын үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийг илрүүлэх, тодорхойлох замаар байгууллагын гүйцэтгэлийг сайжруулж, зорилгодоо хүрэхэд дэмжлэг үзүүлэх, байгууллагад үнэ цэнийг бий болгох, хамгаалах, эрсдэлийн менежментийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор УБЕГ Эрсдэлийн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 03, 04, 06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулжээ.

Тус “Эрсдэлийн менежментийн тогтолцооны ISO 31000:2022 стандарт”-ын сургалтыг Олон улсын стандартын академиас удирдан зохион байгуулсан бөгөөд сургалтад Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Нийслэлийн улсын бүртгэлийн газрын нийт 28 албан хаагч хамрагдаж өнөөдөр /2024.09.06/ батламж гардан авлаа.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …