ЗГ: “Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 35 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүнд:

-Нийслэлийн шуурхай штабын 3 дугаар хуралдааны талаар,

-“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” өрнүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-Газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах стандарт гэрээ болон эрх зүйн орчныг сайжруулах талаар,

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай,

-“Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …