Монгол генерал НҮБ-ын медаль гардууллаа

  Кипр Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNFICYP” ажиллагааны цэргийн хүчний командлагч хошууч генерал Б.Эрдэнэбат өөрийн хүчний харьяанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй Аргентин, Чили, Бразил Улсын энхийг сахиулагчдад талархал дэвшүүлж, НҮБ-ын медаль гардуулж өгчээ.

   Нэг жилийн хугацаанд хайртай бүхнээсээ хол байж, үүргээ л хамгийн шилдгээрээ гүйцэтгэхийг хичээж, түүнд нь хариу болж ирсэн НҮБ-ын медаль дэлхийн орнуудын энхийг сахиулагч бүрт дэндүү үнэ цэнтэй. Харин тэр үнэ цэнтэй, хүндтэй медалийг Монгол генерал ийнхүү гардууллаа.

   Өнөөдөр монгол цэргүүд НҮБ-д төв байранд нь удирдах албанд ажиллахаас эхлээд цэргийн хүчний командлагч, батаольон, штаб гээд бүх түвшинд үүрэг гүйцэтгэж байгаа юм.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестиваль зохион байгуулна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотод өвлийн …