МАН-ын бүлэг Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилох саналыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох тухай” Улсын Их Хуралд ирүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцлээ.

 Тус зөвшилцөх саналын танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилох саналыг бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …