Ой, хээрийн түймэрт 41 гэр, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал өртжээ

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17-ний байдлаар 11 аймгийн 39 суманд 58 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 2722 га, хээрийн 686,182 га талбай, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх зэргээр сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …