ОБЕГ:Үерийн хамгаалалтын байгууламжид хяналт шалгалт хийх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Батбямба ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй танилцлаа.

ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штаб нь болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, үерийн хамгаалалтын байгууламжид хяналт шалгалт хийх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, төлөвлөх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэл, аймгийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр ханган, тухай бүрт мэдээллийг хүргэж байгаа юм.

Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Шуурхай штабт Онцгой байдал, гамшгаас хамгаалах албадын 513 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …