Эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Жим ба Жигүүр”гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Монгол-Япон эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Жим ба Жигүүр” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-24-нд Байгалийн түүхийн музейд гарах гэж байна.

18 эмэгтэй гэрэл зурагчны 90 бүтээлд олон төрөл зүйлийн шувуудаас гадна амьтад ч багтжээ.

“ЖИМ” нь амьдралын ул мөрийг, “ЖИГҮҮР” нь эрх чөлөөт жигүүртнийг илэрхийлсэн бөгөөд бүтээлүүдийн агуулга, дүрслэл энэ хоёр утгад шингэсэн байна.

Үзэсгэлэнгийн хамтрагч байгууллагаар Байгалийн түүхийн музей ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр МГЗНХ тус музейтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулах юм.

Үзэсгэлэнд оролцогчид:

  1. Н.Ариунаа (Чөлөөт уран бүтээлч, монгол бичгийн багш)
  2. С.Бадамханд (Мастер гэрэл зурагчин, МГЗНХ-ны гишүүн)
  3. Ө.Бундаа (“Хаан фото” ХХК-ийн гэрэл зурагчин)
  4. Л.Бямбаа (Австралийн Канберра хотын Олон улсын эмэгтэй гэрэл зургийн клубын гишүүн, гэрэл зураг сонирхогч)
  5. Л.Дарьханд (Эрдэнэт хотын гэрэл зураг сонирхогчдын “Мэлмий” бүлгэмийн гэрэл зурагчин)
  6. Ч.Итгэл (Байгалийн гэрэл зургийн нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн, Японы гэрэл зургийн холбооны гишүүн)
  7. Танака Мидори (Япон улсын гэрэл зурагчин)
  8. Д.Мөнхцэцэг (“Монгол фото” студийн гэрэл зурагчин)
  9. Ч.Нарантуяа (МГЗНХ-ны гишүүн, Геологич)
  10. Л.Номингэрэл (“Зууны мэдээ” сонины гэрэл зургийн сурвалжлагч)
  11. 11. Ш.Отгонжаргал (МГЗНХ-ны УЗ-ийн гишүүн)
  12. 12. Д.Отгонтуяа (Чөлөөт уран бүтээлч)
  13. 13. Б.Отгонгэрэл (МГЗНХ-ны гишүүн, чөлөөт уран бүтээлч, эмч)
  14. 14. Ц.Түмэнбаяр (МГЗНХ-ны гишүүн, МЗЭ-ийн гишүүн)
  15. 15. Б.Ууганцэцэг (МГЗНХ-ны ХЗ-ийн гишүүн)
  16. Шимада Хироэ (Япон улсын гэрэл зурагчин)
  17. 17. Г.Эрдэнэтуяа (Мастер гэрэл зурагчин, МГЗНХ-ны УЗ-ийн гишүүн, УИХ-ын Тамгын газрын гэрэл зурагчин)
  18. 18. Д.Эрдэнэцэцэг (MPA агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч, МГЗНХ-ны гишүүн)

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …