А.Баяр:Зам дагуух зогсоолыг нэмэгдүүлж, иргэн, аж ахуй нэгж хувийн зогсоолоо ашиглаагүй үедээ түрээслэх боломжийг нээнэ

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг богино болон дунд хугацаанд бууруулах ажлын хэсгийн хурлаар 1-р эгнээний буюу зам дагуух авто зогсоолын талаар хэлэлцлээ. Авто зогсоолын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон цаашдын төлөвлөгөөний талаар Ерөнхий Архитектур Ч.Төгсдэлгэр танилцууллаа.
НЗД-ын захирамжаар нийслэл Улаанбаатар хотод 40 байршилд их багтаамжийн зогсоол барихаар төлөвлөж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна гэлээ.
НИТХ-ын дарга А.Баяр их багтаамжийн зогсоолуудыг төлөвлөгөөний дагуу хувийн хэвшлүүд нь хийгээд явах нь зөв. Харин 1-р эгнээ буюу зам дагуух зогсоолуудыг орхигдуулж болохгүй.

1-р эгнээний зогсоолуудыг нэмж барих боломжит байршлуудыг гаргаж танилцуулахыг Ерөнхий архитектурт үүрэг болголоо. Мөн иргэд гэрийнхээ зогсоолыг өдрийн цагаар, албан байгууллагууд оффисынхоо зогсоолыг шөнө түрээсэлдэг болгох боломжийг судалж, ажлын хэсгийн дараагийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо.

 

Санал болгох мэдээ

Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн …