УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах нөхцөл бололцоог сайжруулах болон сурагчдын дүрэмт хувцасны талаар” УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Боловсрол шинжлэх ухааны сайдад тавьсан асуулгын хариуг сонсож дууссанаар өндөрлөлөө.
Хуралдааны төгсгөлд Д.Сумьяабазар гишүүн үг хэлсэн бөгөөд “Сайдын мэдэгдсэнээр урд жилүүдэд хийгдээгүй хуримтлагдсан ажлыг хийж байгаа тухайгаа хэлж байна. Урд жилүүдийн алдаа мадаг гэж чихэж бухаж суух биш гурван ээлжээр чихэлдэн сууж байгаа сургуулийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн боловч гадны даавуугаар хувцас хийнэ гэдэг нь урьдын явдалтай ялгаагүй болчихоод байгаа юм. Захын сургуулиудаар явж үзэх хэрэгтэй. Иргэдээс олон гомдол санал гарч байна” гэсэн байна.
Э.ЭНХ ньюс.мн