“Сувд” хүмүүнлэгийн сангаас 2025 оны “Сувдан Ижий” нарыг тодруулав

Олон Улсын ахмадын баярын өдрийг  тохиолдуулан “Сувд” хүмүүнлэгийн сангаас  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “108 Сувдан ижий” арга хэмжээний хүрээнд  Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээжүүд, баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй ээжүүдийг алдаршуулан өргөмжлөх “Сувдан ижий-2025” хүндэтгэлийн үйл ажиллагааг  аравдугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа.

Энэ жилийн шалгаруулалтад  38 ээжийн тодорхойлолт, материал ирснээс  С.Зандармаа, И.Лхагва, Н.Саруул, Д.Хорлоо, Б.Бадмаацэцэг, Г.Загдхорлоо, Б.Бямбасүрэн, П.Загдсүрэн, С.Энхтунгалаг, С.Мөнхцэцэг нарын 10 ээж “Сувдан ижий” –гээр өргөмжлөгдөв.

“Сувдан ижий-2025” хүндэтгэлийн эздийг алдаршуулах арга хэмжээнд “Сувд” хүмүүнлэгийн сангийн тэргүүн Х.Сувд, Хүний хөгжил, сургалт хариуцсан дарга, алдарт эхийн 1,2-р одонт, Бодибилдинг фитнесийн бикини төрлийн улсын аварга Ш.Наранбулаг, Төсөл, сургалт хариуцсан менежер Ц.Сайхантуяа, “Далд Ухамсрыг Сэрээхүйн Тунараа Төв”-ийн тэргүүн П.Тунараа,  МУСТА, яруу найрагч Б.Баасанбадам нарын эрхэм хүндтэй зочид оролцож өргөмжлөл гардуулан баяр хүргэлээ.

2025 оны “Сувдан ижий”-гээр шалгарч өргөмжлөл хүртсэн  ээжүүдийн хамгийн залуу нь 39 настай бол хамгийн ахмад настай нь 76 настай.

 

“Сувдан ижий-2025” хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцсон ээжүүдэд “Далд Ухамсрыг Сэрээхүйн Тунараа Төв”-ийн тэргүүн П.Тунараа “Ээжүүдийн сэтгэлзүй, харилцаа хандлага” сэдвээр лекц уншиж, хоёр ээжид нэг сар сургалтад хамрагдах эрхийн бичиг бэлэглэв.

“Сувд” хүмүүнлэгийн сан 2009 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш “Дулаан сэтгэлээ бэлэглэе”, “5000 хүүхэд дулаан хувцаслая”, “Ахмадын халуун сэтгэл”, “3000 хүүхдэд бэлэг аян”, “Ажилтай орлоготой ээжүүд”, “108 сувдан ижий”, “Одонтой Ээжүүд төгөл” төсөл, “Дижитал Соёл эмэгтэйчүүдийн оролцоо” төсөл арга хэмжээг хэрэгжүүлээд байна.

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн …